Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат МУГТ, улсын гарьд Пунцагийн Сүхбат.
1988 оны АХ-ын 67 жилийн ойгоор Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат у.з Р.Даваанямаар 6 давж өсөх идэр начин, 1990 оны АХ-ын 69 жилийн ойгоор Увс аймгийн Наранбулаг сумын харьяат у.з О.Балжинням /у.ав/-аар 7 давж заан, 1991 оны АХ-ын түүхт 70 жилийн ойгоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дар.а Б.Бат-Эрдэнээр 8 давж үзүүрлэсэн. 1992 оны АХ-ын 71 жилийн ойгоор 7 давж их шөвөгт гурав дахь удаагаа шалгаран заан цолоо 2 дахь удаагаа баталсан.
1993, 1994 онд зургаа, 1989, 1997 онд тус бүр тав давж нийтдээ 8 удаа төрийнхөө их баяр наадамд шөвгөрсөн. Чөлөөт бөхийн ОУХМ, дэлхийн шилдэг 50 бөхийн нэгэн билээ.
2004.06.30-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын ГАРЬД цол хүртсэн.
Алс холын Америк улсад нэлээдгүй хэдэн ажиллаж, амьдарсан тэрээр Цагаан сар, Улсын баяр наадмаар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, бөхөө дээдэлдэг Монгол түмэн, бөхчүүдтэйгээ сэтгэл, санаагаар цуг л байсан даа...
Харин өнгөрсөн зуны наадмаар Эх орондоо бүр мөсөн эргэж ирсэн. Тэрвээр ирээд зүгээр суусангүй..., Хонгор нутгийн бөхчүүдээ удирдаж, өөрийн сурсан мэдсэнээ хойч үедээ өвлүүлж байна. Улсын наадмаар "Хонгор нутгийн" бөхчүүдтэйгээ хамтарсан бэлтгэлээ базаав.
Олон жил Монгол наадмын дэвжээ хүчит гарьдгүйгээр, түүний эзлэх орон зайтайгаар ханхайж байсан гэлтэй...
Бөхөө дээдэлдэг Монгол түмэн "ТОМ" Сүхбат гарьдыгаа ихээхэн талархалтайгаар хүлээн авсан.
Гарьд маань ч амжилттай барилдан хоёр даваад нутгийн дүү, Баянбулаг сумын харьяат а.а Даш-Очирын Энхбатийг гурвын даваанд амлан барилдаад өдвөг шороодсон.
Гарьд маань нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа: "Монгол бөх маань ихээхэн шинэчлэгдсэн байна. Миний мэдэхээс Ганбат, Бумбаяр хоёр л байна... Амидаа А.Сүхбат аварга маань арай эрт зодгоо тайлсан байна. Дахиад 2,3 түрүү байсан л юм даа" гэжээ... Нээрээ л нэг Сүхбат нь зодогоо тайлаад, нөгөө Сүхбатад эргэж ирж дээээ...
Хонгор нутгаас өөртэйгээ адил олон олон бөхчүүдийг бэлтгэн гаргахаар зорин буй гарьдын ажилд их амжилтыг хүсэе...