2021-04-24
419
Аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/185 /Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малын сэг, зэм устгалын ажлыг зохион байгуулах тухай/ дугаар Захирамжын хүрээнд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 04 дүгээр сарын 21-23 -нд Мэргэн 4 дүгээр багийн нутаг Худгийн өвөр, Суурин, Байцын өвөр, Дунд байц, Хурлын толгой, Цагаан эрэг, Хөшөө, Гашигт, Асгамба 3 дугаар багийн нутаг Нарий хамар, Урд үүд, Өндөр толгой, Жаргалант даваа, Гунзгай, Баяндаваа, Бааран, Нарийн, Шар хунх зэрэг газруудад малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор малын сэг зэмийг устгах, бэлчээр бууц, хангай сумууд руу явсан төв зам, уст цэг, нуурууд, усны эх булгийг цэвэрлэж, сумын нэгдсэн хогийн цэг буюу Мэргэн багийн Хөх толгойн хогийн цэг дээр зориулалтын зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгах зориулалтын цэгт устгал хийж халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан нийт 6 авто машин 4 иргэн, 12 малчид оролцож хамтран зохион байгууллаа.