Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын цахим хуудас

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын цахим хуудас

Баян-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал Баян-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

БИД НЭГ ХАМТ ОЛОН ХАНДИВЫН АЯНЫГ ӨРНҮҮЛЖ МАЛЫН ЭМЧ Д.ЗОРИГТОД ИЖ БҮРЭН ТАВИЛГА БҮХИЙ 5 ХАНАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭВ.

2021-06-03

БИД НЭГ ХАМТ ОЛОН ХАНДИВЫН АЯНЫГ ӨРНҮҮЛЖ МАЛЫН ЭМЧ Д.ЗОРИГТОД ИЖ БҮРЭН ТАВИЛГА БҮХИЙ 5 ХАНАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭВ.
Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Ж. Өлзийжаргалын санаачлагаар аймгийн ИТХ-аас зарласан "Би биш бид" аяны хүрээнд "Бид нэг хамт олон" хандивын аяныг өрнүүлж 20 суманд үйл ажиллагаа явуулж буй 48 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, Мал эмнэлгийн газрын залуус хамтарч Баян-Овоо сумын малын их эмч Д.Зоригтод 5 ханатай иж бүрэн тавилга бүхий өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.
Д.Зоригт эмчид өргөө цагаан гэр гардуулан өгөх арга хэмжээний үеэр Баян-Овоо сумын Засаг дарга малын их эмч Д.Зоригттой хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.
Дээрхи арга хэмжээг зохион байгуулахад хамтарч ажилласан Баянхонгор аймгийн хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжийн эмч нар болон Жаргалтай амьдрал төвийн эмч Б. Мөнхсүлд, Баян-Овоо сумын Засаг дарга, ЗДТГ-н хамт олон, Мал эмнэлгийн газрын хамт олондоо чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье.
БАЯНХОНГОР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%