Өнгөрсөн 7 хоногт Баянхонгор аймагт бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, БОХУ байцагч нарыг хамарсан Газрын тос хайх, олборлох тухай зөвлөлгөөн зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус зөвлөлгөөнөөр Баянхонгор аймгийн зарим сумдад газрын тосны хайгуул хийх мөн цаашдаа ашиглах боломжтой эсэх талаар ярилцлаа.