Баян-Овоо сумын Уранхайрхан 2 дугаар баг нь шинэ багийн төвтэй болж шинэ байрныхаа нээлтээ хийлээ.Тус багийн нээлтийн арга хэмжээнд зориулан хоёр насны морьд буюу азарга, дааганы уралдаан, цолгүй 36 хүчит бөхийн барилдаан барилдуулаж мөн өдөрлөгт ирсэн ард иргэдэд соёл урлагын үйлчилгээ үзүүллээ. ИТХ-ын хурал, ЗДТГазрын хамт олны зүгээс багийн Засаг дарга С.Энх-Амгаланд ажлын ширээ сандал гардуулан өглөө.